SEX zurhai - 9 January 2011 - W1nM[k]R CLAN URGELJ TENGERLEG ORSHINO
Сайтны цэс
Мэдээний ангилал
Клан танилцуулга [20]
Сервер хичээл [1]
Сервер нээх болон Плагин,Скриптүүд
Мэдээ мэдээлэл [17]
Cs-ээс Бусад мэдээлэл
Дуу хөгжим [0]
Урдаан тэмцээн [0]
Манай клан байгуулж байгаа тэмцээн,Бусад тэмцээний удирдамж
Тоглоом татаx [1]
Тоглоом танилцуулга шинэ тоглоом татхаар
CLAN BOL BIDNII 2DAHI GER BUL
200
Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 12
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 3
Хянагч админ: 2
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 2
Гишүүн: 3
» Хүйс
Эр: 9
Эм: 2


Total online: 0
Guests: 0
Users: 0

Санал хураалт
Манай сайтыг үнэл
Total of answers: 23
Saturday, 2014-11-22, 5:35 AM
Welcome Guest
Main » 2011 » January » 9 » SEX zurhai
0:34 AM
SEX zurhai

Sex zurhai [eregtei]

2010-03-21 20:10

Гэр бүл хосын амьдрал эв эетэй байхад олон зүйл нөлөөлдөг. Төрсөн жил, сар, гариг нийцэхээс эхлээд зан ааш, хүсэл, тэмүүлэл, сонирхол гээд эр эм хүмүүсийн хамтын амьдралд хөтөлдөг олон хүчин зүйл бий. Тэдгээрийн хамгийн чухал нь бэлгийн амьдралын хувьд нийцтэй байх явдал юм.Тиймээс энэ удаа бид ямар ордны эрчүүд энэхүү дотно харьцаанд яаж ханддагийг шинжсэн зурхайг хүргэж байна.

Хонь

Хэрэв таны нөхөр, найз залуу, нууц амраг тань хонины ордонд төрсөн бол тэр таныг түрэмгий, эрч хүчтэй, эцэж цуцашгүй чадваруудаараа гайхшруулсаар байх болно. Тэр бага зэрэг онгироо. Магадгүй сэтгэлийн хөөрөл ихтэй, туршлага муутай байж болох ч шинийг санаачлах, элдэв зүйл бодож олохдоо гаргууд. Хонины ордны эрчүүд нэг суудал дээрээ удаан тогтоно гэж үгүй. Хонины ордны эрчүүд сексийг гэрэлтүүлж чаддаг болохоор ямар ч хамтрагчдаа таалагддаг. Тэр сексийн үед ямар ч нөхцөл, дүрмийг санал болгож мэдэх эрч хүчтэй нэгэн. Эр хонь сексийг машиныхаа дээвэр дээр, цахилгаан шатанд, хувцас солих өрөөнд гээд ер бусын газруудад хийж чадна. Хэрвээ тантай ийм байдлаар хийдэггүй бол хийх хүсэл дотор нь буцалж байгаа.

Тэр хартай. Та хэрвээ хараахан түүнийх болоогүй байсан ч гэлээ тэр таны бүх зүйлийг зөвхөн өөрийн мэдэлдээ байлгахыг хүснэ. Тэр танаас үнэнч байхыг л хамгийн ихээр хүсэмжилнэ. Мөн таныг өөрийнхөө хамгийн сайн найзаас эхлээд таны үздэг нэвтрүүлгийн баатартай ч хардана. Хониныхон тэнэг бус гэхдээ өөртөө дэндүү итгэлтэй. Тэд ямар ч үед за гэсэн бол ёогүй. Танд ч мөн ийм байдлаар хандана. Тэдэнд үнэд орж ямар нэг асуудлыг хүндрүүлэх шаардлага байхгүй. Хэрвээ Та хонины ордны эртэй зүгээр л нэг шөнийг өнгөрүүлсэн бол тэр танаас тиим амархан сална гэж байхгүй. Тэвчээртэй биш тул таныг хариултаа бодож байх зуур хувцсыг тань урах шахам тайчиж магадгүй. Гэхдээ энэ нь танд харин ч гоё санагдах болно. Тэр өөрийг нь үнэнчээр хайрласан хүнд юугаа ч зориулахаас буцахгүй. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй. Ухаалаг, дур татам эмэгтэйчүүдийг илүүд үздэг. Их мөнгө олох чадвартай ч мөнгөө хадгалах талд муу. Хүссэнээрээ үрж байж сая өөртөө итгэлтэй болдог.

Үхэр

Сэтгэлийн хөөрөл ихтэй амрагуудын нэг бус. Тэр таныг ер нь л хуурахгүй. Тэвчээртэй, хүчирхэг байдал түүний нүүр царай. Тэр дур тачаалаа ил гаргадаггүй. Хэрвээ Та түүнтэй түр зуурын харилцаа тогтооё гэж бодсон бол дараа нь түүнээс хагацахад танд хялбар бус байна. Түүнтэй аальгүйтэж, элдэв арга хэрэглэх гэсний хэрэггүй. Түүнд хардуулах гэж юмуу ямар нэг байдлаар хуурах гэж оролдвол Та өөрөө л хохирно. Тэр өөрөө шулуун, шударга тул иймэрхүү зүйлийг тэвчихгүй. Эр үхэр ерөнхийдөө биеийн хөгжил сайтай байдаг бөгөөд үүгээрээ бахархах тун дуртай. Тэр ерөнхийдөө тайван, мэдрэмж сайтай, итгэлтэй хүн. Үхрийнхэн тохь тухтай орчинд хүсэл тачаалаа гаргахыг хүсдэг. Бүдэг гэрэл асаан, намуухан хөгжим тавьж, оргилуун дарс задалсан шигээ хайр дурлалын "ажил” хийхийг тэр хүсдэг. Секс хийн орчин түүний хувьд секс шигээ л чухал. Тэр сайхан бүхнээр өөрийгөө хүрээлэх дуртай. Зөөлөн буйдан, гоёмсог уран зураг гэх мэтчилэн романтик орчин л түүнд таашаал авчирдаг. Тэр таныг ямар нэг шийдвэр гаргах хүртэл тэвчээртэй хүлээн хэвтэх тийм л натуртай хүн. Амттанд тун дуртай. Бас уухаас ч татгалздаггүй. Үхрийн ордны эрчүүдэд илүүдэл жинтэй болох асуудал нийтлэг тохиолддог.

Үхрийнхэн хоолондоо ч, уух зүйлдээ ч, секстээ ч хамгийн шилдгийг сонгохыг эрхэмлэдэг. Тэр агаарын үнсэлт хийчихээд таашаал аван эргэдэг хүмүүсээс тэс өөр. Жинхэнэ эр хүн. Мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймдээ ч түүний олсон мөнгийг үнэлээсэй гэж хүсдэг. Таны төрсөн өдрөөр эртнээс мөрөөдөж байсан үнэт эдлэл юмуу үнэтэй бэлгийг тань авч өгч чадах хүн. Түүнд юу хийх, яахыг нь зааварлахгүй байх хэрэгтэй. Өөрөө юу хүсч буйгаа ч үхрийнхэнд яриад байх шаардлагагүй. Эр үхрийг өөрийнхөөрөө байлгах тиим хялбар биш. Хэрвээ түүнийг ямар нэг байдлаар уурлуулж, гомдоовол тэр уучлах, мартахдаа удаан байдаг. Тэд ямар нэг асуудалтай тулгарвал шууд гарах замыг эрэлхийлдэг. Үхрийн ордны эртэй сүрдүүлэг, далайлтаар харьцдаг эмэгтэй эцэст нь өөрөө таагүй байдалд орох магадлал өндөр. Тэр маш хартай. Түүний гэсэн бүхнийг зөвхөн өөртөө л хамаатуулахыг хүсдэг. Үхрийнхэн хэдий эмоци багатай ч дур хүсэл ихтэй, сэтгэлийн хүчтэй догдолтой, сайн ярилцагч. Хэрвээ та түүнийг чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, ойлгож чадах юм бол тэр үүрд таны итгэлт залуу хэвээр байна.

Ихэр

Тэд байнгын хөдөлгөөнд оршдог. Нэг суудлаас нөгөө рүү, нэг эмэгтэйгээс өөр рүү. Үзэл бодол, зан харилцаа нь ч тогтворгүй. Нэг дор хэдэн янзын амьдралаар ч амьдарч чадах хүн. Хажуу дахь хүмүүстэйгээ бүү хэл өөрөө өөртэйгөө ч зөрчилддөг. Тэр хэзээ ч ажил амьдралын төлөвлөгөө гаргаж байгаагүй. Бэлэн гаргасан төлөвлөгөөг ч ойшоохгүй. Гэхдээ тэр ухаалаг, өөрийгөө бусдад илэрхийлэхдээ гаргуун. Тэр хайрлуулах дуртай. Гэхдээ эрх чөлөөг эрхэмлэгч. Өөрийгөө болоод хамтрагчаа заавал холбоотой мэт "уяж” хамааруулах гээд байдаггүй. Хэвийн зүйл түүнийг амархан залхаадаг. Тэр аливаа асуудпыг шийдвэрлэхдээ муу, мөнгийг тогтоон барих чадваргүй. Дэргэдүүр нь юмуу гарын салаагаар нь мөнгө сул урссаар л байдаг. Эмэгтэй хүн түүний амьдралд хамгийн чухал зүйл биш. Харилцааны эхэн үед тэрбээр гайхалтай мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Хамтрагчийнхаа хүссэнээр бүхнийг хийдэг. Гэвч аажимдаа өөрийн хүслээр бүхнийг шаардах юмуу өөр шинийг эрэлхийлж эхэлнэ. Ирээдүйг түүнтэй хэрхэн туулахыг урьдчилан дүгнэх боломжгүй. Харин зөвхөн өнөөдөр бол гайхалтай.

Мэлхий

Түүнийг амархан өөрийн болгоно гэвэл эндүүрэл. Тэр үргэлж л бусдаас ямар нэг зүйл нууж байдаг. Хамгийн дотно хүмүүсээсээ ч нуух зүйл түүнд бий. Тэр ерөнхийдөө ихийг мөрөөдөгч, уян зөөлөн сэтгэлтэй. Сайхан эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх дуртай. Ялангуяа яриа нийлдэг эмэгтэйчүүдэд "нугасгүй”. Гэхдээ яг дотно харилцаанд орох эмэгтэйгээ сонгохдоо нэлээдгүй шалгуурыг тавина. Эл ордны эрчүүдтэй хөнгөн маягаар холбоо тогтоох гэсний хэрэггүй. Хайр дурлалын холбоонд үнэнчээр ханддаг. Тэр сонгосон хүнээсээ гадаад үзэмж, оюунлаг байдлыг нь тэнцүүхэн эрэлхийлдэг. Гэр амьтай тул дотно харьцааны явдал энд л болох ёстой гэж үздэг. Хэн нэгэн түүнийг гомдоовол тэр өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд амархан орж чадна. Түүнтэй харьцахад хэдийгээр бэрхшээлтэй ч уйтгартай бус.

Арслан

Тэр байнга л анхаарлын төвд байхыг хүсдэг. Эмэгтэйчүүдийг хэрхэн өөртөө татахаа ч мэддэг. Царайлаг эмэгтэйчүүдэд "нугасгүй”. Гэхдээ царайлаг мөртлөө чанга ярьж, эв хавгүй хувцасладаг бол түүний сонирхлыг татахаа болино. Тэр ерөнхийдөө нээлттэй, сайн нөхөр. Арслангууд байнга дурладаг. Хайр дурлалын роман үүсгэх нь түүний амьдралын хэв маяг. Хэдийгээр өөрөө хөнгөңдүү явдалтай ч өөрөө хөнгөмсөг эмэгтэйчүүдийн золиос болох нь элбэг. Тэр сексийн амьдралдаа ч, ажилдаа ч ямар нэг зүйлийг шинээр зохион байгуулж, туршиж үзэх дуртай. Энэ бүхнээсээ таашаал авч, өөртөө итгэлтэй болдог. Арслан хар ихтэй. Хэдийгээр тэр өөртөө итгэлтэй ч бусадтай өрсөлдөх тун дургүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн тал дээр. Тиймээс таны нөхөр, амраг тань арслангийн орд бол болгоомжтой л байгаарай. Түүнд хардах шалтаг гаргахгүй байсан нь дээр.

Охин

Буд гарагийг жолоодогч эл ордныхон оюунлаг хүмүүс. Хувийн амьдралыг нь өөд татах, өөрийг нь хөгжүүлэх бүхий л зүйлийг тэр сонирхдог. Ялангуяа хүнтэй анх харьцахдаа түүний санхүүгийн байдлыг сонирхдог. Охины ордны эрчүүд нэлээд туршлагатай. Тэр амрагаа сонгохдоо гаргуун, бараг л алддаггүй. Ямар ч зүйл дээр алдаагаа давтана гэж үгүй. Тэр ор дэрний асуудлыг эрүүл, хэвийн амьдралын салшгүй хэсэг гэж үздэг. Туршлага сайтай эмэгтэйг сонгодог. Ингэснээр хамтдаа туршлага солипцож, сексийг илүү судална гэж боддог.

Охины ордны эрчүүд боломжтой л бол хэзээ ч сексээс татгалздаггуй. Эл ордны эрчүүд гоонь байх нь элбэг. Ажилдаа бүхий л анхаарлаа хандуулдаг тул сексийн амьдралаа хоёрт тавих нь бий. Хэдийгээр тэр сексийн амьдралд эмэгтэйчүүдийг гайхшруулж чадахгүй байж болох ч амар амгалан, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж чаддаг. Учир нь тэр эмэгтэй хүнд эелдэг хандаж, халамжлахдаа сайн. Түүнтэй огт танихгүй эмэгтэй сээтэгнэх юм бол сээтэгнэлийг нь бараг л хүлээн авахгүй. Иймэрхүү хөнгөн зүйл түүний сонирхол биш. Тэр эмэгтэйчүүдийн ангууч бус. Харин өөрийг нь ангуучлаасай гэж хүсдэг. Тэр сексийн хамтрагчийн хувьд найдвартай, тогтвортой байж чаддаг. Хэдийгээр тэр романтик өдөөн хатгалтууд хийж чадахгүй ч үнэнч хамтрагч.

Жинлүүр

Тэр бүхий л зүйлийг тэгш байгаасай гэж хүсдэг. Эл ордныхон зөөлөн сэтгэлтэй, туршлагатай, хошин шогийн мэдрэмжтэй. Жинлүүрийн эрчүүд хувийн харилцаагаа нууцлахыг ихэд хичээдэг. Тэд гайхалтай зөнч. Тиймээс тэднийг хуурах тухай бодсоны ч хэрэггүй. Уран барилга, уран зураг, хөгжим, тайз, эмэгтэйчүүдээс сайн сайхныг олж харан түүнээсээ таашаал авдаг. Эмэгтэйчүүдтэй харилцахдаа болгоомжтой ханддаг бөгөөд ямар нэг алдаа гаргачих вий хэмээн түгшдэг. Түүний хувьд бүх зүйл төгс байх ёстой. Хэрвээ эл ордны эр Танд таалагдсан бол эргэлзэх зүйлгүй сэтгэлээ илчил. Та ингэсэндээ хэзээ ч харамсахгүй. Тэр сексийн харилцаанд зөвхөн өөрийгөө бодогч бус. Эмэгтэйдээ таашаап төрүүлэх бүхий л аргыг туршихад бэлэн. Хэн нэгнийг гомдоох дургүй тул эл ордны эрчүүд эмэгтэйчүүдийн үгээр байх нь нийтлэг. Тэр хайрлах хүнээ амархан сонгодоггүи бөгөөд нэг сонголт хийсэн бол сална гэж үгүй. Салалт түүнд маш хүндээр туена. Хэрвээ Та элдэв илүү зангүй бол түүнд яг тохирно. Хээнцэр, дэгжин бүсгүйчүүдийн өмнө өөртөө итгэлгүй болох сул талтай.

Хилэнц

Хилэнцийн ордонд төрсөн эрчүүд сексийн дур хүслээ бүрэн илэрхийлж чаддаг. Тэр хүсэл тачаал ихтэй, сэтгэлийн хөөрлөө ил үзүүлдэг, тааварлашгүй. Тэр өөрийн хүслээ биелүүлэхийн тулд ямар ч алхам хийхээс буцдаггүй. Түүнийг зарим хүн зүрхгүй донжуан гэх нь ч бий. Гэвч хүний юу гэхийгтэдогтхон ч ойшоодоггүй, өөрийн хүслээр л бүхнийг хийдэг. Түүний эрч хүч сексийн тал дээр барагдашгүй мэт санагддаг. Эмэгтэйчүүд ийм хүнд хэт ойртохоос болгоомжлох нь зүйтэй. Тэд сексийн харилцаагаа дээд төвшинд эсхүл бүр хамгийн доод төвшинд ч хүргэж чадна. Хилэнцийн амраг болсон эмэгтэй аз жаргалаар дүүрэн эсхүл айдас болгоомжлолтой байна. Гэхдээ эмэгтэйгээ сэтгэл хангалуун байлгахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэр ялалтыг хамгаас илүү үздэг бөгөөд ялалтын төлөө үхтэл тэмцэж чадна. Биеийн хүнд хөдөлмөр эрхлэх дургүй. Хайр дурлалын асуултад "үгүй” гэсэн хариулт сонсох л юм бол санаа зовох зүйлгүйгээр Таныг орхиж чадна. Эл ордныхон амиа бодсон, зальтай, зарчимгүй байдлаараа бусад ордоос ялгардаг. Тэдний хувьд секс бол ердөө л тоглоом.

Нум

Та түүнтэй учирсан анхны өдрөөсөө л амьдралын эрч хүчийг мэдэрнэ. Эл ордны эрчүүд хөгжилтэй, дур татам, ухаалаг учраас танд өөрийгөө энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлж чадна. Гэхдээ анхааралтай байгаарай. Сайн анзаавал тэр эмэгтэй хүн бүрийг ажиглан, ямар ч тохиолдолд сайхан харьцдаг. Тэр сайхан эмэгтэй бүрийн өмнө хүчин мөхөстөх аюултай. Тэр байнга шинийг эрэлхийлэгч. Түүний зүрх гайхалтай мэдрэмжтэй. Тэр байнгын дурлагч байхыг хүсдэг мөртлөө харьцаанд орохдоо тулбал болгоомжтой ханддаг. Тэр хэт ойрын харилцаанаас болгоомжилдог бөгөөд хартай эмэгтэйчүүдэд дургүй. Мөн удаан хугацааны, нэгэн хэвийн харилцаанаас зайлсхийдэг. Хайр дурлалын холбоонд хөнгөн сэтгэлээр ханддаг бөгөөд ямар ч үед нөөц гарах хаалгаа бэлтгэсэн байдаг. Ийм асуудалд ямар нэг хариуцлага хүлээж ч чадахгүй. Гэхдээ тэд нээлттэй. Эл ордны эртэй харилцаа тогтоосон эмэгтэй түүний сэтгэлд гоонь эрийн мэдрэмж үргэлж оршихыг ойлгоорой.

Матар

Хэрвээ Та түүнд "үгүй” гэх юм бол уурлах юмуу таныг зөвшөөртөл элдвийн зүйл сэдэх болно. Түүний хувьд секс хамгийн дуртай зүйл нь. Яг л хоол, ус шиг. Түүнд эмэгтэйчүүдээс илүү сексийн харилцаа чухал. Матрын ордны эрчүүд хилэнцийнхэн шиг тийм харгис, хатуу бус. Гэхдээ тэдний сексийн хүчтэй хүсэл сонголтыг хайхрахгүй байх нь ч бий. Тэд өөрөөсөө залуухан юмуу гэнэн, туршлагагүй хамтрагч сонгох дуртай. Түүний сэтгэл маш эмзэг тул ямар ч зүйл дээр үгүйсгэсэн хариулт авахдаа дургүй. Тэр танаас ихийг шаардах болно. Тэр үдэшлэг хэсэж, гадуур явахаасаа гэртээ амрахыг илүүд үздэг. Матрынхан секст ямар ч үед цаг гаргаж чаддаг бөгөөд хэзээ ч эл ажлаас татгалздаггүй. Тэд эмэгтэй хүнийг орондоо сайн байхыг шаардахаас гадна гэрийн сайн эзэгтэй, ажлын сайн хамтрагч байлгах гэдэг. Тэд мөнгөнд ихэд дуртай. Өөрийн санал бодлоо хэзээ ч хэнтэй ч хуваалцдаггүй.

Бумба

Бумбын эрчүүд эмэгтэйчүүдийг хүндэлж чаддаг. Хэрвээ Та хоёрын хооронд сэтгэл санааны нийцэл байхгүй бол бумбынхан сексийн харилцаанд орно гэж үгүй. Тэр нээлттэй, сонирхолтой хамтрагч. Эмэгтэй хүн түрүүлж алхам хийгээсэй гэж битүүхэн хүсэмжилдэг. Бумбынхан эмэгтэйчүүдтэй эелдгээр харилцаж чаддаг. Сексийн амьдралдаа бүтээлч, санаачлагатай байж чаддаг болохоор ийм эрээс амархан хагацдаг бүсгүй ховор. Тэр төгс хамтрагчийн эрэлд мөнх оршдог. Амархан дурладаг мөртлөө шийдвэртэй алхам хийхдээ удаан. Хамтрагчаа шинэ, ер бусын зүйлсээр баярлуулахдаа гаргууд. Ерөнхийдөө эл ордынхон үнэнч талдаа. Ийм эрчүүдэд амьдралын баяр баясгалантай, дур хүсэл ихтэй эмэгтэйчүүд тохирдог.

Загас

Дур хүсэл, сэтгэлийн хөөрөл ихтэй. Гэнэтийн ямар ч алхам хийж магадгүй. Эргэн тойрныхоо зүйлд мэдрэмж сайтай. Хүнээс сайн, сайхан талыг нь харж зөв тал руу нь засахдаа гаргууд. Түүний хувьд хайр сэтгэл зөвхөн романтик бус, гэр бүлийн аюулгүй байдал. Харин секс хамгийн ариун, хувийн зүйл. Түүний ааш аяг минут тутамд ч солигдож болзошгүй. Мөнгө үрэхдээ дуртай. Эмэгтэй хүнийг баярлуулахын тулд гэнэтийн бэлэг, үнэтэй зүйлс зориулах нь үүрэг гэж боддог. Эл ордод төрсөн эрчүүд гашуун ундаанд автах магадлал өндөртэй байдаг. Хэрвээ тэр чин зүрхнээсээ дурлавал дурлалынхаа төлөө юугаа ч зориулахад бэлхэн болдог.

Views: 1023 | Added by: virus | Rating: 4.2/5
Total comments: 0
Name *:
Email:
Code *:
Хайх
орох
$нэр$


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Calendar
«  January 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Хамтрагчид
New song
When Love Takes Over Rmx
DJ Cosmo - I love chicago
Fonzerelli - Moonlight Party
Benny Benassi - Satisfaction [remix]
Krafft - Rock Da House
Late Night Alumni - Empty Streets